Арьс чангалах ретинол сет

250,000₮

Эдгээр дөрвөн бүтээгдэхүүн хамтдаа "Арьс залуужуулах, Үрчлээ тэнийлгэж Чангалах эрчимтэй шинэчлэгч сет" болж байна.

Энэхүү сетийн хамгийн гол хүч нь хөгшрөлтийн эсрэг дэлхийн шилдэг найрлагууд болох Ретинол (Retinol) + Бакучиол (Bakuchiol) + Карнозин (Carnosine) + Коллаген-ыг нэг дор нэгтгэсэнд оршино. Арьсыг маш зөөлөн гуужуулж, эсийн түвшинд шинэчлэн, унжсан арьсыг дээш өргөх супер үйлчилгээтэй сет юм.


1. Төгс Бэлтгэл ба Цочролоос Хамгаалах

Ретинол болон гуужуулагч бүтээгдэхүүн хэрэглэхэд арьс бага зэрэг хуурайших, цочих магадлалтай байдаг. Сетэд орсон Зүрхэн навчны хандтай (Heartleaf) тонер нь арьсны улайлт, үрэвслийг намдааж, РН балансыг тэнцвэржүүлж өгдөг тул дараагийн хүчтэй залуужуулах найрлагуудыг арьсанд ямар нэгэн цочролгүй, зөөлөн шингэх суурийг нь бэлдэнэ.

2. Үрчлээний эсрэг "Давхар Цохилт" (Бакучиол + Ретинол)

Ургамлын гаралтай зөөлөн ретинол болох Бакучиол болон жинхэнэ Ретинол хоёр нэгдсэнээр арьсны хөгшрөлтийн эсрэг хамгийн өндөр үр дүнг үзүүлнэ. Ретинол нь арьсны өнгөн хэсгийг гуужуулж, шинэ залуу эсийг гаргаж ирэх бол Бакучиол нь арьсыг гүнээс нь чийгшүүлж, чангалахад тусална.

3. Эсийн түвшний Лифтинг (Карнозин + Коллаген + Аденозин)

25 наснаас эхлэн алдагддаг арьсны уян хатан чанарыг Carnosine Lifting Serum шууд нөхнө. 110,000 ppm гидролизийн коллаген болон карнозин нь унжсан арьсыг өргөж, аденозин нь үрчлээг дотроос нь дүүргэж тэнийлгэнэ.

4.Naturekind Retinol Cream нь арьсны үхжсэн эсүүдийг зөөлөн гуужуулж, эсийн нөхөн төлжилтийг эрчимтэй хурдасгаснаар унжсан арьсыг мэдэгдэхүйц чангалж, нарийн болон гүн үрчлээсийг тэнийлгэн, батганы сорви болон нөсөө толбыг бүдгэрүүлж арьсыг толигор, жигд өнгөтэй болгох үйлчилгээтэй шөнийн шинэчлэгч тос юм.


🧴 Бүтээгдэхүүнүүдийг дарааллаар нь хэрэглэх заавар

Арьс шинэчлэх өндөр идэвхтэй найрлагууд орсон тул дараах дарааллаар оройн арчилгаанд хэрэглэхэд хамгийн тохиромжтой:

Алхам 1: Тонер ➔ Алхам 2: Карнозин серүм ➔ Алхам 3: Бакучиол серүм ➔ Алхам 4: Крем (Ээлжлэх)

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл