brandTosowoong

Snail and Collagen set

216,000₮

Энэхүү сет нь арьсыг алхам алхмаар эрүүлжүүлэх бүрэн хэмжээний арчилгаа болно:

  • Тайвшруулах ба Тэнцвэржүүлэх: Зүрхэн навч (Heartleaf) болон прополис нь арьсны үрэвсэл, улайлтыг дарангуйлж, тослогжилтыг тэнцвэржүүлнэ.
  • Гүн чийгшил ба Нарийн үрчлээг дүүргэх: Хар эмгэн хумсны салс болон гиалуроны хүчил нь арьсыг дотроос нь чийгээр булбарайтуулан, хуурайшилтаас үүдэлтэй үрчлээг тэнийлгэнэ.
  • Хөгшрөлтийн эсрэг "Зөөлөн" идэвхтэй арчилгаа: Ургамлын гаралтай ретинол болох Бакучиол нь коллагеныг идэвхжүүлж, арьсыг чангалах бөгөөд ретинол шиг арьсыг хуурайшуулж, хорсох гаж нөлөө үзүүлэхгүй.
  • Хүчтэй цайруулах ба Сэвх, нөсөөг бүдгэрүүлэх: Арбутин, Глутатион, Ниацинамид болон Витамин С-ийн өндөр агууламжтай тос нь меланин ялгаралтыг дарангуйлж, сэвх, бор толбыг маш богино хугацаанд цайруулж, арьсыг гэрэлтсэн, жигд өнгөтэй болгоно.

Арчилгааны бүтээгдэхүүнийг шингэнээс нь эхэлж, өтгөн рүү нь дараах дарааллаар хэрэглэнэ:

Алхам 1: Тонер ➔ Алхам 2: Эссэнз ➔ Алхам 3: Серум ➔ Алхам 4: Крем


1. Тонор (Tosowoong Heartleaf Face Toner - 250мл)

Хэзээ: Өглөө, оройд нүүрээ цэвэрлэсний дараа.

Ашиг тус: Арьсны рН балансыг тэнцвэржүүлж, улайлт, үрэвслийг намдаана. Дараагийн бүтээгдэхүүнүүд арьсанд гүн шингэх суурийг бэлдэнэ.

2. Тэжээл өгөх (Tosowoong Black Snail Essence - 100мл)

Хэзээ: Тонерын дараа.

Ашиг тус: Хар эмгэн хумсны салс болон прополис нь арьсны эсийн нөхөн төлжилтийг хурдасгаж, сорви, барзгар байдлыг бүдгэрүүлэн, арьсны дархлааг дэмжинэ.

3. Эрчимтэй залуужуулах (Bakuchiol Serum)

Хэзээ: Эссэнз арьсанд шингэсний дараа.

Ашиг тус: Арьсны уян хатан чанарыг сайжруулж, коллагеныг идэвхжүүлснээр арьсыг чанга, толигор, залуу харагдуулна. Эмзэг арьсанд ч тохиромжтой зөөлөн найрлагатай.

4. Цайруулах, Хамгаалах (Tosowoong 8 Days Spot Cream)

Хэзээ: Арьс арчилгааны хамгийн сүүлийн шатанд (Серүмийн дараа).

Ашиг тус: Нөсөө толбо, сэвх, батганы дараах сорвийг бүдгэрүүлж, арьсыг цайруулна. Арьсны чийгийг түгжиж, гадны орчны нөлөөллөөс хамгаална.


💡 Зөвлөмж: Энэхүү сетэд Bakuchiol (Бакучиол) болон 8 Days Spot тосонд агуулагдах Витамин С, Арбутин зэрэг хүчтэй антиоксидантууд орсон тул өглөө нь заавал нарны тос (Sunscreen) хэрэглэж хэвшээрэй. Энэ нь цайруулах үйлчилгээг илүү өндөр үр дүнтэй болгож, шинээр нөсөө толбо үүсэхээс хамгаална.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл