brandTosowoong

8 days spot cream

52,000₮

Tosowoong 8 Days Spot нь нөсөө толбо, сэвх, бор толбыг арчлах зориулалттай крем бөгөөд антиоксидантаар баялаг найрлагатай. Арьсыг цайруулж, өнгийг жигд болгоход туслахаас гадна үрчлээг багасгах, арьсны исэлдэлтийн процессыг сааруулах үйлчилгээтэй. Мөн Arbutin, Glutathione, Niacinamide зэрэг найрлага агуулсан тул нөсөө толбыг бүдгэрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.

Tosowoong 8 Days Spot нөсөө, бор толбоны эсрэг кремийн үйлчилгээ:

  • Арьсыг гүнээс нь тэжээж, арчилна.
  • Арьсанд хэрэгтэй шим тэжээлийг өгч, зөөлөн толигор байлгана.
  • Бараан толбыг бүдгэрүүлж, арьсыг гэрэлтсэн харагдуулан, өнгөний ялгааг багасгана.
  • Нөсөө, сэвх, хөгшрөлтийн толбыг багасгахад тусална.
  • Арьсны хөгшрөлтийн шинж тэмдгээс сэргийлж, хамгаална.

Бүтээгдэхүүний найрлага:

  • Далайн хар чавганы ханд: A, C, E витаминаар баялаг тул сэвх, нөсөөтэй арьсыг арчлах, арьсны өнгийг жигд болгох, гундууг багасгахад тусална.
  • Витамин B3: Арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлж, орчны сөрөг нөлөөллөөс хамгаална. Мөн арьсны чийг алдагдахаас сэргийлнэ.
  • Glutathione: Эсийг хорт бодис болон чөлөөт радикалаас хамгаалахад тусалдаг. Ингэснээр арьсыг хамгаалж, меланин үүсэх үйл явцад нөлөөлнө.
  • Arbutin: Эс дотор меланин үүсгэдэг ферментийн идэвхийг сааруулж, нөсөө үүсэхээс сэргийлэхэд болон нөсөө арчлахад тусална.
  • Chamomile цэцгийн ханд: Батга үүсэхээс сэргийлэх, нүдний орчмын бараан хүрээ болон хаван багасгах, эмзэг арьсыг тайвшруулж нөхөн сэргээхэд тустай.
  • Camu camu жимсний ханд: Витамин C-ээр баялаг тул нөсөө, сэвхийг бүдгэрүүлэх, арьсны өнгийг жигд болгох, цайруулах үйлчилгээ үзүүлж, өнгөний өөрчлөлтийг багасгахад тусална.
  • Niacinamide: Арьсыг хамгаалж, хөгшрөлтийн шинжийг бууруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна батгыг хянахад тусална.
  • Hyaluronic acid: Үрчлээг багасгаж, арьсны уян хатан чанарыг сайжруулан, эсийн нөхөн төлжилтийг дэмжиж, хөгшрөлтийг сааруулахад тусална.


StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл