Богино тайлбар
1. Calming Beer Scalp Scrub (Скраб)
Хэрэглээ: Үсээ угаахаас өмнө хуйхаа чийгшүүлээд, хуйхандаа хэсэгчлэн түрхэнэ.
Дараалал: Хурууны өндгөөр 3–5 минут зөөлөн иллэг хийж, үхэжсэн арьс ба бохирдлыг арилгаад бүлээн усаар сайтар зайлна. (Долоо хоногт 1–2 удаа хэрэглэнэ).
2. Pure Hinoki Shampoo (Шампунь)
Хэрэглээ: Скрабныхаа дараа эсвэл өдөр тутмын угаалтаар чийгтэй үсэндээ тохирох хэмжээгээр авч хөөсрүүлнэ.
Дараалал: Хуйх болон үсээ зөөлөн угаагаад усаар цэвэрлэн зайлна.
3. Pure Hinoki Treatment (Трийтмэнт)
Хэрэглээ: Шампуниа угааж дууссаны дараа үсний илүүдэл усыг бага зэрэг шахаж арилгана.
Дараалал: Үсний дунд хэсгээс үзүүрт голчлон түрхэж (хуйханд хүргэхгүй), 2–3 минут байлгасны дараа бүлээн усаар сайтар зайлна.
4. Calming Beer Scalp Serum (Сэрүм)
Хэрэглээ: Үсээ угааж, алчуураар хатаасны дараа (хуйх чийгтэй эсвэл бүрэн хатсан үед) хэрэглэнэ.
Дараалал: Толгойн хуйханд хэсэгчлэн дусааж, хурууны өндгөөр иллэг хийн шингээнэ. Угааж цэвэрлэх шаардлагагүй, шууд үлдээнэ.