brandNinemila

NINEMILA Calming Beer Scalp Scrub

48,83036,000₮

-26%

Хэмнэлт:12,830

NINEMILA Beer Yeast Scalp Scrub

(Шар Айрагны Хөрөнгөтэй Хуйхны Гүн Цэвэрлэгээний Скраб)

NINEMILA Beer Yeast Scalp Scrub нь хуйханд хуримтлагдсан үхэжсэн арьс, илүүдэл тослог, бохирдлыг гүн цэвэрлэж, үс болон хуйхны эрүүл орчныг дэмжих олон үйлдэлт хуйхны скраб юм.

Зүүн тэнгисийн давс, байгалийн нарийн ширхэгт скраб, AHA/BHA найрлагын хослол нь хуйхыг цочроохгүйгээр зөөлөн гуужуулж, салоны гүн цэвэрлэгээний арчилгааг гэрийн нөхцөлд хийх боломжийг олгоно.

Мөн шар айрагны хөрөнгө болон тэжээллэг найрлагуудын тусламжтайгаар үсийг давхар тэжээж, хуйхны тос чийгийн тэнцвэрийг хадгалахад тусална.

Үйлчилгээ

  • Хуйханд хуримтлагдсан үхэжсэн арьс, илүүдэл тослог, бохирдлыг гүн цэвэрлэнэ.
  • Нүх сүвийг цэвэрлэж, хуйхны эрүүл орчныг бүрдүүлэхэд тусална.
  • AHA болон BHA найрлагаар хуйхны гадаргуугийн бохирдлыг зөөлөн арилгана.
  • Тослогжилтыг тэнцвэржүүлж, хуйхыг шинэхэн, цэвэрхэн мэдрэмжтэй болгоно.
  • Цайны модны тос болон гаа тосоор хуйхыг тайвшруулж, сэрүүцүүлэх мэдрэмж өгнө.
  • Шар айрагны хөрөнгөний уургийн тусламжтайгаар үсийг тэжээлээр хангаж, бат бөх байдлыг дэмжинэ.
  • Үс уналтыг багасгахад чиглэсэн арчилгаа үзүүлнэ.
  • Клиникийн хэрэглэгчийн үнэлгээ:
  • Хэрэглэгчдийн 87.5% нь үс уналт багассан гэж үнэлсэн.

Найрлага

  • Зүүн тэнгисийн давс (Sea Salt)-Том ширхэгтэй талст бүтэц нь хуйхны үхэжсэн арьсыг байгалийн аргаар гуужуулна. Хуйхны бохирдлыг цэвэрлэхэд тусална.
  • Нарийн ширхэгт скраб- Илүүдэл тослогийг өөртөө шингээж, хуйхыг нарийн цэвэрлэнэ.
  • AHA & BHA- Хуйхны гадаргуу болон нүх сүв дэх бохирдол, үхэжсэн арьсыг зөөлөн арилгахад тусална.
  • Цайны модны навчны тос (Tea Tree Oil)- Хуйхны тослогийн тэнцвэрийг хадгалж, тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ.
  • Гаа тос (Peppermint Oil)- Хуйхыг сэрүүцүүлж, цэвэрхэн мэдрэмж төрүүлнэ.
  • Шар айрагны хөрөнгө (Beer Yeast)- Уургаар баялаг тул үсийг тэжээлээр хангаж, илүү эрүүл, бат бөх харагдуулахад тусална.
  • L-Ментол, Салицилийн хүчил, Декспантенол- Хуйхны эрүүл орчныг дэмжиж, үс уналтыг багасгахад чиглэсэн арчилгаа үзүүлнэ.

Хэрэглэх арга

  1. Үс болон хуйхаа усаар сайтар норгоно.
  2. Тохирох хэмжээгээр бүтээгдэхүүнийг хуйханд хэсэгчлэн түрхэнэ.
  3. Хурууны өндгөөр зөөлөн массажлан гуужуулна.
  4. Усаар сайтар зайлсны дараа шампуниар угаана.

Хэрэглэх зөвлөмж:

Хуйхны тослогжилт, бохирдлын түвшнээс хамааран тогтмол хэрэглэнэ.

Хуйханд шууд түрхэхэд зориулсан тусгай савлагаатай тул хэрэглэхэд хялбар.

Онцлог

✅ Хуйх + үсийг хамарсан цогц арчилгаа

✅ Гүн цэвэрлэгээ ба гуужуулалт

✅ Тослог тэнцвэржүүлэх үйлчилгээ

✅ Шар айрагны хөрөнгөтэй тэжээллэг найрлага

✅ Үс уналтын эсрэг арчилгааны идэвхтэй орцтой

✅ Цитрус, бэрсүүт жүржийн сэргэг үнэртэй

✅ Харшил өдөөх магадлалтай хүчтэй үнэртэнгүй зөөлөн найрлага


Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

Sono

Урьдчилгаагүй, хүүгүй 75 хоногт 1-5 хувааж төлөх

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл